Намын үүрийн дарга

Нэрээ сольсноосоо болж “Сахил хүртээд шал дордов” гэдэг болоод байгаа МАН-ын 2012 оны сонгуульд чиглүүлсэн сонгуулийн “битүүний” жилийн эхний ажил намын батлахаа шинэчилж, гишүүддээ бат илэрхийлэхийг нь түгээх ажил болоод байгаа. Баяр ёслолын байдалтай, жигтэйхэн сүр дуулиантай эхлүүлсэн бат илэрхийлэх тараах ажил өдгөө хаа сайгүй өрнөж, Ардын намын журамт цэргүүд тараах, хүртэх ажилд аль аль талаасаа идэвхитэй оролцож байна. Өчигдөр гэхэд л Сонгинохайрхан дүүргийн намын гишүүд “бат илэрхийлэх”-ийн аяндаа хамрагдаж байх юм.

Улсын наадмыг чимсэн бөх байхаа болиод, улс төр, бизнесийн “од” болоод байгаа аварга Д.Сумъяабазар гардуулсан болоод ч тэгсэн үү, “МАН-ын гишүүний хичээн эрмэлзэх зүйлс” тэргүүтнийг дагалдуулсан тэр дэвтрээ журамт цэргүүд тэргүүндээ хүргэж ирээд л тун хүндэтгэлтэй гардаж байв. Улс төрд урвасан хүчит бөх маань “УИХ-ын сонгууль” хэмээх цоо шинэ наадамдаа одооноос бэлтгэж байгаа бололтой. Болохгүй нь юу байхав. Гэхдээ сонсоход эвгүй юм билээ, Монгол Улсын аварга Д.Сумъяабазар гэж мэдэхээс биш “Сонгинохайрхан дүүргийн намын үүрийн дарга Д.Сумъяабазар” гэхээр нэг л сүр сүлдгүй…

Монгол ардын намынхан 90 жилийн хугацаандаа энэхүү бат илэрхийлэх гээчийгээ 11 удаа сольж шинэчилжээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.