Монголын төр биш Ц.Элбэгдорж Жастин Каплаг “өршөөсөн” юм

9715

Капла эхлээд 6,1 их наяд төгрөг (тухайн үеийн Монгол Улсын төсөвтэй бараг тэнцүү) угаасан хэрэгт сэжиглэгдсэн. Учир нь түүний угаасан мөнгө Оюу толгойд “Айвенхоу майнз”-ын хөрөнгө оруулалт болж орж байв. Өөрөөр нь өөрийг нь бооно гэгч болсон юм.

Шинжээчдийн эхний дүгнэлтээр 235 тэрбум төгрөгийг хохирол Монгол Улсад учруулсан гэж гараад 2 дахь дүгнэлтээр 85 тэрбум болж 3 дахин буурсан. Сүүлчийн дүгнэлтээр 35 тэрбум болж 7 дахин буурсан. Тэгээд шүүхийн шийтгэх тогтоол 35 тэрбумаар гарсан.

Шүүхийн шийдвэрийг үг дуугүй биелүүлэх ёстой, түүнийг ЗГ ч, хэнбугай ч өөрчлөх эрхгүй. Гэтэл Капла нар Ч.Сайханбилэгт хандаж энэ мөнгөний 15 тэрбумыг 6 жил хувааж төлөөд, үлдсэн 20 тэрбумд нь гарааш, засварын байр, эксковаторын дугуй тэргүүтнийг өгье гэж. Ч.Сайханбилэг С.Баярцогтдоо хэлж, С.Баярцогт нь Сангийн сайдад үүрэг болгосон. Гэтэл мөнгө нь төлөгдөж дуусаагүй байтал Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа “Монголоо бодлоо” гэж хошхируулаад хууль зөрчиж байж өршөөсөн юм.

Тэгээд Каплагийн хогийг зарж 35 тэрбумыг нь гүйцээгээд Элбэгдорж, Капла хоёрыг чухам буянтан, өглөгийн эзэн гэж нэрлэх болсон. Тэгдэггүй юм аа, тэнэг хүнийг л ингэж хөөрхөн молигоддог байх… Тэр мөнгийг Капла ч төлсөн юм биш, Монголыг авилгачидтай нь нулимчаад арилсан. Арилсан хойно нь эзэнгүй үлдсэн хөрөнгийг нь цуслах санаа “Монголоо бодогчдод” байсан юм.

Хэрэв гайтай Уянга УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн Каплаг өршөөсөн зарлигийг хүчингүй болгуулахыг шаардаж, мөн ҮХЦ-д хандаж энэ асуудлаар дүгнэлт гаргуулан Ерөнхийлөгчийг огцруулахаар УИХ-д асуудал тавиагүй бол энэ 35 тэрбумын оронд салаавч өгөх байсан юм л даа! Элбэгээ ч “Монголоо зүүдэлж унтсаар хүзүү гоёдчихлоо” гэж донгодох байсан биз…

Тэгэхэд харин Монголын шүүх гэж байгаагүй Элбэгээгийн шүүх гэж байсан юм. С.Баяр ч Каплад намалдагаа нээлгэчихээд гоншигнох ч үгүй зугтсан!

Одоо Элбэгээ, Сайханбилэг, Баяр нар зангиагаа зүүгээд гутлаа тослоод ирж чадахгүй хашаа тойрч хуцаад байдгаа боливол яасан юм? Энэ эрх барьж байгаа санаатай юмнууд ч хараад суухаар чирээд ирж яагаад чаддаггүй юм?

А.Баатархуяг


URL:

Нэр: cialis coupon Огноо: 26 February 2020

tadalafil 20mg + dapoxetine 60mg [url=http://buyscialisrx.com/]buy cialis[/url] tadalafil generika ratiopharm cialis no prescription tadalafil 10mg para que serve kamagra tadalafil http://buyscialisrx.com/ tadalafil pflanzlich

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.