Х.Баттулга, Лу Болд, ”МАК” Нямтайшир нар нийлж МИАТ-ийг дампууруулах уу

Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар гэж нөхөр бий. Монгол Улсын Засгийн бүхий л өмчийг гартаа атгасан түүний булхайтай, нотой үйлдлүүд хэрээс хэтэрч, гэрээс холдлоо. “МИАТ”-аас “Mongolian Airlines” гэх авиакомпани “төрүүлж” чаддаг түүний авьяасыг ч гүйцэх нэгэн үгүй болов.

Д.Сугарын “Нутгийн дүү” нэрээр Монголын бизнес, улс төрийн тавцанд багагүй нэр хүнд олоод буй Ч.Хоролсүрэн гэх эрхэм “Mongolian AirLines”-ийн дэд захирлын суудалд тухлаад авснаас хойш энэ компанийн бүхий л эрх мэдэл түүнд очсон гэвэл буруудахгүй. “МИАТ”-ийг ёстой л тал талаас нь мэрэх ажиллагаа “Mongolian Airlines” гэх компани энэ салбарт хүч үзэх болсноор эхэлсэн болов уу.

Хэвлэлээр сүүлийн өдрүүдэд бичигдээд буй нисэх салбарыг туйлдуулж буй бохир мөнгөний эл ажилд нэр холбогдогсод улсын Ерөнхийлөгчөөс эхлээд Батлан хамгаалахын сайд Лу.Болд, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, Төрийн өмчөөр төрөлхийн тоглож сурсан Д.Сугар, өнөөх “МАК”-ын алдарт Нямтайшир гэх эрхмүүд. Чухам төрийн ямар эрх мэдлийн хүрээнд Төрийн өмчийн компаниас хууль бус охин компани төрүүлчихсэн гэдгээ Д.Сугар та тайлбарлаад өгөөч.

Арай ядан Улаанбаатараас нисээд Токио эсвэл Москвад очоод “аваарын” гэрлээ асаагаад зогсдог баталгаагүй онгоцнуудаас яаж дахин цоо шинэ авиа компани хүртлээ өргөжих агаарын үйлчилгээ үүсчихэв ээ.

Тэр ч гайгүй “МИАТ”-ийн орлого, зарлага, хувийн баримт бичгүүд хаагуур яаж хийгддэгийг Д.Сугараас илүү Зам тээврийн сайд асан Х.Баттулга илүүтэй мэддэг бололтой. Учир нь Х.Баттулгын туслахын нөхөр болох Д.Батбилэг гэх залуу “МИАТ”-ын санхүүг хариуцан ажилладаг гэнэ. Тиймээс “МИАТ”-ын эрх мэдэл, баримт бичиг, тамга тэмдгийг гүйцэтгэх захирал Ц.Орхонтой “дэр нэгтгэсэн” “Mongolian Airlines”-ын захирал Ч.Хоролсүрэн нар атгаж, хөрөнгө санхүү, орлого ашгийг нь Лу.Болд, Х.Баттулга нар эзэмшиж, гадаад харилцаа, нэр төр өнгөн далдлалтыг нь ноён Д.Сугар хариуцдаг гэхэд огтоос буруудахгүй. Бүр цаашлаад эдгээр олигархиуд “МИАТ”, “Mongolian Airlines”-ийг “Code Share”-ийн гэрээнд нэгтгэх сонирхолтой байгаа.

Хэрэв энэ гэрээг хийчихвэл олон улсын журмын дагуу хоёр компани харилцан нэгнийхээ өмнөөс нислэг үйлддэг болох юм. Тэгэхээр “МИАТ” яг л дотроосоо өтсөн алим шиг харагдаж байгаа биз.
Д.Сугар 2005 оноос Ч.Хоролсүрэн “дүүгээ” дэмжиж босго өндөртэй “МИАТ” компанийн коммер хариуцсан дэд захирлын албанд томилжээ. Үүнээс хойш олон ч хууль бус ажил “амжуулахад” Д.Сугар туслалцаа үзүүлсэн гэдэг. Мэдээж Д.Сугар дарга төрийн өмчийн хороог толгойлж байх үед Х.Баттулга Зам тээврийн сайдаар ажиллаж байсан. Та бидний үйлчлүүлдэг МИАТ ХК бол Зам тээвэр аялал жуулчлалын яамны харъяа газар.Тэхээр МИАТ-ыг дампууруулж өөрийн мэдэлд болгохын тулд Женко Баттулга ч сайд байхдаа сайн ажилласан гэдгийг эх сурвалжууд мэдээлдэг.

chuhalmn


URL:

Сэтгэгдэл бичих