“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаад Зөрчлийн хуулиар хариуцлага тооцжээ

9823
Зөрчлийн тухай хуулийн дагуу бусдын нэр төрд халдаж, гутаан доромжилсон гэдэг үндэслэлээр хоёр сая торгууль ногдуулсан байна.
Тэрээр өнгөрсөн нэгдүгээр сарын 22-23-ныг шилжих шөнө охинтойгоо уулзахаар ирсэн эмэгтэйг зүй бус үгээр доромжилж олон нийтийн сүлжээгээр бичлэг хийж тараасан. Уг бичлэгийн дараа цагдаагийн байгууллагад иргэдээс Г.Загдааг шалгаж, түүнд хариуцлага тооцохыг хүссэн гомдол цөөнгүй иржээ.
Иргэдийн гомдлын дагуу БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс нэгдүгээр сарын 28-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, улмаар шалгалтын явцад бусдын нэр төрд халдсан нь тогтоогдсон тул хоёрдугаар сарын 21-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 6.21.1, 5.3.1 гэсэн заалтаар хоёр сая төгрөгөөр торгосон байна.

URL:

Сэтгэгдэл бичих