Ц.Элбэгдорж: Л.Оюун-Эрдэнэ ээ, ах нь чамайг “Миний фээврит” гэж бодож байсан шүү

15834566615e61a1958c6acЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өчигдөр мэдээлэл хийх үедээ “Ц.Элбэгдорж найзуудтайгаа нийлж, компани байгуулж, оффшор бүсэд мөнгө угаасан. Энэ бүхэн нь нотлогдсон учраас Ц.Элбэгдорж өнөөдөр эх орондоо ирж чадахгүй байгаа юм. Хаана байна, гутлаа тослоод, зангиагаа зүүгээд очно гээд бүлтрээд байсан. Одоо ирээд шалгуулаач” хэмээн хэлсэн юм.

Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж  Nuclear Ganaa @ganaa гэдэг жиргэгчийн “Гишүүн сайд дарга нарын хүүхдүүдийн зээлийг тэглэхэндээ хахахаха гоё доромжилж байгаа юм шүү” гэсэн жиргээг хуваалцаж,  “Оюун-Эрдэнэ дүү үүнийг бас нэг ярина байгаа. Гишүүд, сайд, дарга. Наад зах нь сонирхлын зөрчлийн асуудал. Нэмж нэг юм санав. “Таны сургуульд сураад ирлээ, шийрийг тань хатаана, номоо дурсгая” гээд дал мөрөөр тэврэхэд би “Миний фээврит” гэж бодож суусан шүү ах нь. Ажлаа сайн хийгээрэй” хэмээжээ.

Эх сурвалж: Zaluucom.mn


URL:

Сэтгэгдэл бичих