Гонконг коронавирустэй холбоотойгоор оршин суугчиддаа 1200 ам доллар олгохоор болжээ

10

Гонконгийн сангийн яамны мэдээлснээр, коронавирустэй холбоотойгоор бий болсон нөхцөл байдалтай холбогдуулан засаг захиргааны тусгай бүсийн 18-аас дээш насны бүх оршин суугч тусламж авах болж байна. Одоогийн хүнд хэцүү үед  1200 ам. доллартай тэнцэх энэ мөнгө нь  хэрэглээний өмнөх түвшинг хэвээр хадгалах боломжийг уг бүсийн оршин суугчдад олгож, эдийн засгийг дэмжинэ гэж Гонконгийн засгийн газар найдаж байгаа ажээ.

Эрх баригчдын гайхалтай өгөөмөр сэтгэлийн ийм жишээ дэлхийд цөөн бишээ.  2017 онд бензиний үнэ хоёр дахин өсч,  НӨАТ нэмэгдсэний дараа Саудын Арабийн ван өөрийн харъяатуудад үүнээс дутуугүй өглөгч  сэтгэлээр ханджээ. Тийнхүү жилийн туршид вант улсын бүх төсвийн ажилтан, ажилчин, цэргийн албан хаагчид болон тэтгэврийнхэн сар бүр 260 ам. долларын нөхөн олговор авч байсан юм.

Сингапур улс ч мөн янз бүрийн нөхцөл байдалд иргэддээ мөнгөөр бэлэг барьдаг.  2018 онд 2,8 сая хүн  улсын төсвөөс хэмнэсэн 510 сая долларыг  авчээ.  2019 онд хотын 200 жилийн ойг тохиолдуулан ээлжит нөхөн олговор өгсөн байна.  Сингапурын 21-ээс дээш насны бүх иргэнд  тус бүр 150-300 доллар бэлнээр олгожээ (орлого бага байх тусам, ахиу мөнгө олгох зарчмаар). Мөн 35-аас дээш насны хүмүүс ажилласан жилээсээ хамааран тус бүр 100-360 доллар нэмж авсан байна.  Харин хүүхэд, залуусын боловсролын дансанд тус бүр 150-300 доллар шилжүүлжээ.

Bataar.mn

Б.Атар


URL:

Сэтгэгдэл бичих