Монгол эмэгтэйг алсан алуурчин баригдсан тухай мэдээлэл өнөөдрийн Тун А Илбу сонинд гарсныг орчуулав

89621784_10158272096213628_7697257860371054592_o

Муухай мэдээ…
Монгол эмэгтэйг алсан алуурчин баригдсан тухай мэдээлэл өнөөдрийн Тун А Илбу сонинд гарсныг орчуулав.

-Хэрэлдэж байгаад уурандаа…Гадаад эмэгтэйг алсныхаа дараа цогцсыг нь булсан 50-иад насны эр баривчлагдав-

Өмнө нь таньдаг байсан гадаадын эмэгтэйтэй маргалдсаны эцэст хоолойг нь огтолж алаад цогцсыг нь Гёнгбук мужийн Санжү хотын нэгэн будааны талбайд булсан 50-иад насны эрэгтэйг цагдаагийхан баривчиллаа.

Гёнгбук мужийн Гүми хотын Цагдаагийн газар нь хүний амь нас хохироох болон цогцос нуун дарагдуулах хэргээр 59 настай А-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна гэж мэдээлэв.

Цагдаагийхны хэлснээр А нь өнгөрсөн 1 сарын 29-нд Санжү хотын нэгэн тариалангийн тосгонд өөрийн машин дотроо хуучны танил Монгол Улсын иргэн Б (56 настай, эмэгтэй)-тэй муудалцаж байгаад Б-гийн хоолойг хэрчиж амийг нь хохироосон хэрэг үйлдсэн байна.

Мөн тэр, Б-ийн цогцсыг тракторт ачин гэрээсээ 2.2 км-т байх Санжү хотын Жүндогдун хороонд байрлах нэгэн тариалангийн талбайд булсан хэргийг ч үйлджээ.

Цагдаагийн газар нь өнгөрсөн сарын 7-ны өдөр “Нагац эгчтэйгээ холбогдож чадахгүй байна” гэсэн Б-ийн зээ дүүгийн эрэн сурвалжлах хүсэлт мэдээллийн дагуу мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулсан байна.

Б-ийн зээ дүү нь Сөүл хотын Тундэмүн Цагдаагийн газарт эрэн сурвалжлах хүсэлт гаргасан байсан юм.

Цагдаагийн газар нь А болон Б нарын хоорондох утасны мессэж болон хяналтын камерын мөрдлөгөөр А-г сэжигтнээр тооцон мөрдлөгө явуулсан байна.

Цагдаагийн мөрдөн байцаалтын явцад А нь анхандаа Б-г хаана байгааг мэдэхгүй гэж мэлзсэн боловч тодорхой нотлох баримтуудыг дэлгэхэд “хэрэлдэж байгаад уурандаа санамсаргүйгээр хэргийг үйлдсэн” гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

Мөрдөн байцаалтаар А нь “Б надтай хамт хоолны газар ажиллуулья гэхэд нь би дургүйцсэн. Гэтэл байн байн шалтгааныг асуугаад байхаар нь уурандаа алсан” гэж хэлжээ.

Тэд 2 жилийн өмнөөс биесээ мэддэг болсон бөгөөд бизнесийн хөрөнгө оруулалт болон мөнгө төгрөгний асуудлаас болж сүүлийн үед хэрэлдэж муудалцацгаах болсон байна гэж цагдаагийн газраас мэдээлэв.

Ц.Өнөрзаяа
Күүкмин Их Сургуулийн багш
БНСУ, Сөүл хот

Uno Tsog


URL:

Сэтгэгдэл бичих