З.Энхболд: Худлаа гүтгэх хуулийн хариуцлагатай шүү

14

АН-ны даргын ахлах зөвлөх З.Энхболд “Засгийн газар огцрох ёстой. Францын иргэнд буруу байхгүй” гэх мэтээр ярьсан хэмээн зарим нэг фэйж хуудсаар мэдээлэл гарсан. Тэгвэл тэрбээр энэхүү мэдээллийг үгүйсгэж, өөрийнх нь нэр, зургийг ашиглан худал мэдээ тарааж байгаа талаар лайв хийлээ.

Тэрбээр “Но-той мэдээ” гэдэг фэйж хуудсыг ажиллуулдаг хүмүүст худал мэдээллээ даруй устгахыг шаардаж байна. Учир мэдэхгүй хүмүүс үнэн юм шиг бодож, цааш нь хуваалцаад байна аа. Би УОК-ийг өнөөдрийг хүртэл сайн ажилласан гэж бодож байгаа. Ганц Франц хүн дээр хариуцлага алдсан байна. Тэглээ гээд харааж зүхэхийн оронд УОК-ийг ажлаа хийх боломжийг олгоё.  Хүн бүр гараа сайн угаагаад, маскаа зүүгээд, хувийн ариун цэврээ сахиад байвал гайгүй гэж дэлхий нийтээр мэдээлж байна.

Дайны хажуугаар дажин гэгчээр худал мэдээлэл битгий тараа. Би худал мэдээлэл тарааж байгаа фэйсбүүк хуудсуудыг цагдаагийн байгууллагад өгсөн. Худлаа гүтгэх хуулийн хариуцлагатай шүү” хэмээлээ.


URL:

Сэтгэгдэл бичих