Америкийн нэгдсэн улсын хамгийн эмх замбараагүй 10 муж

45224df089b52a3746ee303d46b1111eАль муж нь хамгийн их архидалт, зодоон цохион, мөрийтэй тоглоом зэрэг ёс суртахуунгүй зүйлсээр дүүрсэн юм бол гэж та бодож байсан уу? Энэхүү асуултныг хариуг олохоор “Воллетхаб” нэгэн жагсаалтыг гаргажээ. Энэхүү жагсаалтандаа тэрээр Христийн шашинд түгээмэл байдаг долоон нүгэл болох атаархал, уур хилэн, өшөө хорсол, биеэ тоосон байдал, садар самуун, шунамхай байдал, залхуурал зэргийг авч үзжээ. Жишээ нь хүчирхийлэл, гэмт хэрэг болон үзэн ядагчдыг бүлэглэл зэрэг нь уур уцаар болон үзэн ядалт гэх зүйлсийг тодорхойлоход ашиглажээ. Харин үүний адилаар тухайн мужид буй гоо сайхны салон, гоо сайхны хагалгаа гэх мэт зүйлсийг хайж олон үүнийг биеэ тоосон гэх тодорхойлолтыг гаргахад ашигласан байна.

10Миссисипи муж – Хамгийн залхуу, шуналаар дөрөвт

Миссисипи муж - Хамгийн залхуу, шуналаар дөрөвт

Миссисипи нь “Хамгийн их мөрийтэй тоглоомд донтогчидтой, хамгийн их цаг хугацааг томчуудын зугаа цэнгэлийн сайтад зарцуулагчидтай, насанд хүрсэн хүмүүсийн ихэнх нь дасгал хийдэггүй” гэх 3 төрлийг тэргүүлжээ.

9Өмнөд Каролина – Уур хилэн болон атаархал ихтэй

Өмнөд Каролина - Уур хилэн болон атаархал ихтэй

“Neighbourhood Scout” хэмээх эх сурвалжид “Өмнөд Каролина нь бусад мужуудаасаа хамгийн их хүчирхийллийн болон хулгайн гэмт хэрэгтэй” хэмээн тодорхойлсон байдаг.

Хүн амины хэрэг нь бусад мужуудад дунджаар 1000 хүн тутамд 0.05 хувьтай байхад Өмнөд Каролина 0.08 байдаг. Нөгөөтээгүүр зэвсэглэсэн дайралт бусад мужуудад дунджаар 1000 хүн тутамд 2.47 хувьтай байхад Өмнөд Каролина 3.63 байна. Харин эд бараан хулгай нь бусад мужуудад 1000 хүн тутамд 15.95 хувьтай байхад Өмнөд Каролинад 21.56 хувь байлаа.

8Иллинойс муж – Биеэ тоосон байдлаар гуравт, уур хилэнгээрээ арван гуравт

Иллинойс муж - Биеэ тоосон байдлаар гуравт, уур хилэнгээрээ арван гуравт

2016 онд Холбооны Мөрдөх Товчоо “Чикагод нийтдээ 653 хүн алуулсан нь Нью Йорк хот болон Лос Анжелас хотын хэргийг нийлүүлснээс ч их байна.” гэж байжээ. Мөн Иллинойс мужийн Эрүүл мэндийн газраас мансууруулах бодисын тунгаа хэтрүүлэн хэрэглэснээс болж нас барсан хүний тоо 2017 оны хувьд 2772 байна гэж мэдээлэлж байсан байна.

7Луизиана муж – Уур хилэн, шунал, залхуурал зэргээрээ хоёрт

Луизиана муж - Уур хилэн, шунал, залхуурал зэргээрээ хоёрт

Улсын дундаж аллагын хувиас хоёр дахин их Луизиана муж нь хулгайн дээрэм,  зэвсэглэсэн хэрэг зэрэг ихтэй. Иймэрхүү зах замбараагүй байдлаар ч зогсохгүйгээр Нью Орлеан хот нь олон нийтийн архидан согтуурлын дэг журам муутай газар юм.

6Теннесси муж – Уур хилэнгээр гуравт, шунахай сэтгэл болон садар самуунаараа наймд

Теннесси муж - Уур хилэнгээр гуравт, шунахай сэтгэл болон садар самуунаараа наймд

Нийт гэмт хэргийн хувь нь улсын дунджаас 224% дахин их байгаа нь маш том асуудал болдог. Мөн “National Institute on Drug Abuse”-н мэдээлэлж буйгаар 2017 онд мансууруулах бодисын тунгаа хэтрүүлэн хэрэглэснээс болж нас барсан хүний тоо 1269 байна гэж байжээ. Нийтдээ 100’000 хүн тутамд 19.3 хувийн нас баралттай байгаа нь улсын нийт дундаж болох 14.6 хувиас бага зэрэг их байгаа юм.

5Жоржиа муж – Хамгийн атаархуу, садар самуунаараа зургаад

Жоржиа муж - Хамгийн атаархуу, садар самуунаараа зургаад

Жеоржиа нь орон байрны, эд зүйлийн, машины хулгай зэргээрээ бусад мужуудаасаа их байгаа нь үүнийг атаархал ихтэй муж хэмээн тодотгоход хүргэжээ. Мөн өсвөр насны хүүхдүүдийн төрөлтийн хувь өндөр буюу 1000 өсвөр насны хүүхэд тутмын 19 нь төрсөн байдаг гэсэн үзүүлэлттэй байна.

4Калифорни муж – Садар самуун болон биеэ тоосон байдлаараа хоёрт

Калифорни муж - Садар самуун болон биеэ тоосон байдлаараа хоёрт

Калифорни нь нэг хүнд ногдох гоо сайхны салоноор улсдаа тавт явж тэргүүлдэг. Үүгээр ч барахгүй пластик мэс заслын газраараа хамгийн алдартай. Гоо сайхнаас гадна орон байрны хулгай, машины хулгай зэрэг их байгаагаараа атаархлын муж хэмээн нэрлэгдээд байгаа.

3Флорида муж – Атаархлаар хоёрт, садар самуунаараа гуравт

Флорида муж - Атаархлаар хоёрт, садар самуунаараа гуравт

Флорида нь улсын хэмжээнд гэмт хэргийн түвшингөөрөө нэлээн дээгүүрт бичигддэг. “Pro Con” эх сурвалжид дурдагдсанаар Флорида нь биеэ үнэлэлтийн гэмт хэрэг 2397 буюу энэхүү гэмт хэргээрээ улсдаа дөрөвт жагсаж байгаа юм.

2Техас – Садар самуун нэгт

Техас - Садар самуун нэгт

“Pro Con”-нд тэмдэглэгдсэнээр Техас нь биеэ үнэлэлтийн гэмт хэрэг 4506 буюу улсдаа хоёрт жагсаж байгаа гэнэ. Мөн өсвөр насны хүүхдийн төрөлтийн хувь өндөр буюу 20 нас хүрээгүй хүний төрөлт 30169 хэмээн бүртгэгдэж улсдаа дөрөвт жагссан үзүүлэлттэй байна.

1Невада муж – Хамгийн их мөрийтэй тоглоом

Невада муж - Хамгийн их мөрийтэй тоглоом

Бусад бүх мужид хүлээн зөвшөөрөгддөг мөрийтэй тоглоом нь Хавай болон Утахад хууль бус хэмээн үзэгддэг.  Харин Лас Вегас нь мөрийтэй тоглоомын эх газар бөгөөд нийтдээ 100 казинотой байна. Гэсэн хэдий ч хамгийн их мөрийтэй тоглоомд донтсон хүмүүс Миссисипид байдаг нь хачирхалтай.

CAAK.mn


URL:

Сэтгэгдэл бичих