Хөндүүр сэдэв: Шашны гаж урсгалуудыг хаанаас санхүүжүүлдэг вэ?

shashin12121980-аад оны дунд үед дэлхий дахинаа янз бүрийн шашны 2639 урсгал үйл ажиллагаа явуулж байсан гэдэг. Америкийн судлаачид ч аль нь “илүү ашигтай”-г тодорхойлох гэж оролдож байлаа. Сонголтыг аль болох эсэргүүцэл багатайгаар нь хийж байв. Мөн ихэнх мөнгийг нь олон тооны дагагчтай, төв байр нь АНУ, эсвэл Лондонд байрладаг урсгалуудыг дагажээ.

Жишээлбэл, мормоны урсгалыг АНУ-ын тусгай албад гадаадын орнуудын нутаг дэвсгэр дээр хаалттай мэдээлэл (нийгэм, улстөр, эдийн засаг, цэргийн шинжтэй)-ийг цуглуулах тагнуулын үйл ажиллагаанд, мөн эдгээр улсад болж буй улс төрийн дотоод үйл явцад оролцох, шашин хоорондын үзэн ядалтыг нэмэгдүүлэхэд идэвхтэй ашигладаг.

Ялангуяа гадаадад үйл ажиллагаа явуулдаг төлөөлөгчид нь онцгой дэглэмтэй цэргийн объектуудад тагнуулын шугамаар нэвтрэх, цэргийн алба хаагчидтай шууд бус холбоо тогтооход онцгой анхаардаг. Төлөөлөгчийн үйл ажиллагаагаа явуулаад АНУ-даа эргэн ирсэн залуу мормончуудын тодорхой хэсэг нь хилийн чанадад ажилласан туршлага, гадаад хэлний мэдлэг дээрээ үндэслэн АНУ-ын Тагнуулын төв газар, Холбооны мөрдөх товчоонд ажилладаг байна.

АНУ-ын тусгай албад мормоны урсгалыг тагнуулын үйл ажиллагаанд ашигладаг

Шашны хортой урсгалын мэргэжилтнүүд, тэр дундаа Бельгийн парламентын гишүүн, Бельгийн парламентын шашны урсгалын хууль бус үйл ажиллагааг хариуцсан хорооны удирдагч Серж Моро өнөөдөр ТТГ шашны урсгалын төлөөлөгчдийг өөрсдийн зорилгодоо ашигладаг гэж үзэж байна.

1991 онд л АНУ-ын Холбооны мөрдөх товчооны тэргүүн “Тайм” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Миний бодлоор Америкийн шашны урсгалууд АНУ-ын хамгийн үр дүнтэй тусгай ажиллагаадын нэг гэж боддог.

Эдгээрийн үйл ажиллагааны үр дүнг Холбооны мөрдөх товчооныхтой жишиж болно” гэжээ. Серж Моро “Бельги дэх Америкийн Элчин сайд яам Америкийн шашны урсгалуудын ашиг сонирхлыг хамгаалах заавартай. Эдгээр нь ТТГ ажилладаг нь өдгөө бараг нотлогдчихсон асуудал” хэмээн мэдэгдсэн удаатай.

340790_original Хөндүүр сэдэв: Шашны гаж урсгалуудыг хаанаас санхүүжүүлдэг вэ?Америкийн Засгийн газрын байнгын дэмжлэгийг “Эв нэгдлийн сүм” урсгалыг зохион байгуулагч, ТТГ-ын шашны төслүүдийн эртний оролцогч Сан Мен Мүн ч ашиглаж байсан удаатай. “Мүний сүм” бол “Шинэ шашны судалгааны холбоо”, “Янз бүрийн шашин шүтэгчдийн холбоо”, “Энх тайвны шашны зөвлөл”, “Энх тайвны шашны холбоо”, “Олон улсын шашны сан” зэрэг нийгэмлэгүүдийн дотор идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг.

Зарим нь ТТГ-ын протестант урсгалыг бий болгож байхад, нөгөө хэсэг нь тэтгэж, гурав дахь хэсэг нь нафталин ялгаж байдаг. Бүгд өөр өөр шашны үндэслэлтэй байдаг ч уламжлалт шашны адилхан үзэн яддаг.

Жишээлбэл, дэлхийн хоёрдугаар дайнаас ч өмнө үүссэн Америкийн “Ёс суртахууны дахин зэвсэглэл” байгууллага ТТГ-аас дахин бий болох боломжоо олж авсан юм. ТТГ “Ёс суртахууны дахин зэвсэглэл” урсгалыг Латин Америкийн орнуудын өргөн уудам нутагт орших, ТТГ-ын энгийн тагнуул орох ч боломжгүй хэдэн зуун индиан омогт нэвтрэх зорилгоор ашигладаг.

Харин Амазоны ширэнгэн ойд хяналтгүйгээр зураг авч, хөрснөөс нь дээж авч, ашигт малтмал олбол индианчуудыг шууд хөөдөг. Ийм явдал Эквадор улсад шашны төлөөлөгчид “Шелл” нефтийн концернд шашны төлөөлөгчид ажилласнаас болдог.

Туркийн “Нуржулар” урсгал бас нэг том төсөл

Туркийн шашны номлогч Фетуллах Гюлений “Нуржулар” урсгалыг мөн л төрийн бүтэц рүү нэвтэрч орох замаар тусгай албадыг Туркийн төрт улсын шинэ байгууламж руу нэвтрүүлэх, ингэхдээ Ататюркийн байгуулсан байгууллыг эвдэх зорилготой исламын элитүүдийг бий болгох оролдлого хийсэн гэж буруутгадаг. 1998 онд Гюлен төрийн дээд байгууламжийг түлхэн унагах гэж оролдсон хэргээр буруутгагдсан юм.

Ингээд тухайн ондоо Туркт шийтгүүлэхээс зайлсхийж, АНУ руу цагаачилсан байна. Шударга ёс, хөгжлийн нам засгийн эрхэнд гарсны дараа түүнд ногдуулсан ялыг хэрэгсэхгүй болгосон аж. Гэхдээ түүний шашны урсгал 2016 оны төрийн эргэлт хийх оролдлогод буруутгагдсаныг санах хэрэгтэй.

Хэрвээ та Энэтхэгт очооод кришнаитуудын тухай асуувал тэрбум гаруй хүн амтай энэ улсад хэдэн зуухан хүн л энэ тухай сонссон байдаг. Тэгэхээр энэ бол хинди шашны зохиомлоор бий болгосон нэг урсгал гэдэг нь эндээс харагдана.

unnamed-3-2 Хөндүүр сэдэв: Шашны гаж урсгалуудыг хаанаас санхүүжүүлдэг вэ?

ТТГ-ын үйл ажиллагаанд хэрэглэдэг исламын урсгал бол “Ваххабизм”, “Салафизм”, мөн Лондонд төв байртай “Лалын шашинт ахан дүүс” шашин-улс төрийн хөдөлгөөн юм. “Ваххабизм” гэх ойлголт 18-р зууны эхээр үүссэн бөгөөд үүсэн байгуулагдахад нь Британийн Хэмфер кологийн асуудал эрхэлсэн тагнуулч гол үүрэг гүйцэтгэсэн гэдэг.

Энэхүү урсгалыг бий болгох гэсэн ашиг сонирхол нь лалын шашныг задалж, мусульман шашинт орнуудыг шашны зөрчилдөөн үүсгэх замаар сулруулах гэсэнтэй холбоотой. 20-р зууны 50-иад онуудад энэ урсгал саудуудын газар нутаг аажмаар суларч эхэлжээ. Гэхдээ ТТГ-аас шашны уламжлалаар нийтийн ухамсрыг удирдах асуудалтай холбоотой шинэ чиг хандлага гарч ирснээр бүх зүйл өөрчлөгдөж, ваххабизм дахин сэргэжээ.

Эх сурвалж: www.moidagestan.ru/blogs 

Орчуулсан Э.МАРТ

Updown.mn


URL:

Tags:

Нэр: зөвлөм өгөхйиг хүсье Огноо: 10 March 2020

Элдвийн шашны урсгалыг чөлөөтэй нэвтрүүлсний ашиг гэхээсээ хор хөнөөл нь ихийг одоо л гадаралж байх шиг. Одоогоос барга 20-иод жилийн өмнө хятадад “Хуалин гүн” гэх шашны гаж урсгал орж ирснийг манайхан, Америкийн дохио зангаан доор “ардчилал хүний эрхийг “зөрчлөө гэж яаж муучилан шүүмжилж байлаа даа. Элдэв шашны урсгал ямар зорилготойг хожуухан атугай одоо ойлгоосой. Ямар учиртайг судлахын оронд Америк болон барууны орнуудаас явуулж байгаа муухан талын юмыг уухайлан өлгөж аваад 2 хөршөө муучилдагаа хэдийд болих вэ?!Ямарч улсад эх орноо хамгаалах өөрийн гэсэн арга байж л байгаа. Аливаа асуудалд сайн муу нь хамаагүй өөрийн улс орныхоо эрх ашгийн үүднээс үнэлгээ, дүгнэлт гаргаасай

Нэр: cbd oil Огноо: 17 April 2020

Asking questions are in fact good thing if you are not understanding anything totally, except this post gives fastidious understanding yet.|

https://www.laweekly.com/5-best-cbd-oil-companies-to-buy-from-in-2019/

Сэтгэгдэл бичих