Ерөнхийлөгчид гомдов

Нийслэлийн утааны байдалтай танилцах Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн аялал өнөөдөр үргэлжлэв.

Тэрбээр хамгийн түрүүнд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Рашаантын  10 тоотод оршин суудаг өндөр настан Л.Лувсанбалдангийнд зочлохоор төлөвлөсөн юм. Сүүлийн хоёр жил байшингаа цахилгаан халаагуураар халааж, хотын агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж байгаа тул тэднийхийг сонгожээ. Өдгөө 84 насыг шүргэж буй өндөр настан Л.Лувсанбалдан Төрийн тэргүүн гэрт нь зочлох болсонд бэлгэшээн багагүй бэлтгэжээ. Товлосон цагаас 30 минутын дараа УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил ирлээ.

Л.Лувсанбалдан гуайнх найман хүү, нэг охинтой бөгөөд гурван хүүхдийнхтэйгээ хамт хоёр давхар байшинд амьдардаг юм байна. Айл бүр 2.5 кв, нэг кв-ын хоёр тенитэй бөгөөд өвлийн улиралд сардаа 350-600 мянган төгрөг цахилгааны мөнгөнд төлдөг юм байна.       Тэдний хүү Л.Жаргалсайхан дулааны инженер мэргэжилтэй гэнэ. “Сардаа 600 мянган төгрөг цахилгаанд өгөх бидэнд ер нь амар биш л дээ. Гэхдээ түлээ, нүүрстэй зууралдахгүй нь амар, цэвэрхэн юм. Би Дулааны цахилгаан станцад ажиллаж байсан. Тиймээс цахилгааны мөнгийг шөнийн цагаар тэглэх боломж манайд бий. Сүүлийн үед ГОК-оос өөр шөнө ажилладаг үйлдвэр байхгүй болсон тул ОХУ руу хий дэмий урсаж байгаа цахилгаанаа иргэддээ өгөхөд хангалттай. Шөнийн тариф 13 төгрөг байсан нь 44 төгрөг, өдрийн 74 төгрөг байснаа 87 төгрөг болчихлоо. Мөн 22.00-06.00 гэсэн шөнийн тариф мөрдөгдөх цагийг уртасгаж, 20.00-08.00 цаг хүртэл болгох боломжтой. Ингэвэл иргэд шөнө нь үнэгүй цахилгаан хэрэглээд өдөр нь үнэ чөлөөлсөн тарифаар цахилгааны мөнгөө төлсөн ч болно” гэсэн саналыг Ц.Мөнх-Оргилд хэлсэн.

Ийнхүү ярилцсаар бараг нэг цаг өнгөрлөө. Ерөнхийлөгч ирсэнгүй. Төрийн ёслолын алба руу утасдаж тодруулбал “Ерөнхийлөгч Л.Лувсанбалдан гуайнхаар ороод гарсан байх ёстой. Одоо Хайлаастын утаа ихтэй бүсийн айлуудаар явж байгаа. Тэндээсээ шууд буцна” гэв.

Өнгөрсөн оройноос хойш бэлдүүлж, хаашаа харж, яаж суухыг нь хүртэл заагаад явсан Төрийн ёслолын албаныхан, хүлээлгэж хүлээлгэчихээд ирэхээ больсон Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өндөр настан Л.Лувсанбалдан гуай ихэд гомдож, уцаарлав. Тэрбээр “Төрийн тэргүүнтэй уулзах нь гэж бэлгэшээж байсан юм. Би ир гэж гуйгаагүй. Олон жил улсад ажиллаад өөрийнхөө хүчээр сайхан л амьдарч байна. Ерөнхийлөгчид “Баярлалаа” гэж хэлээрэй” гэв.

Харин Ерөнхийлөгчтэй хамт хотын утаатай танилцахаар явсан Л.Гантөмөр гишүүн “Маршрут зөрүүллээ” хэмээн Төрийн ёслолын албаныханд нэлээд уурласан сурагтай.

Р.Цэцэг

inet mn


URL:

Tags:

Нэр: tik tok compilations Огноо: 23 March 2019

Hello! I merely would choose to make a enormous thumbs up for that excellent information you may have here for this post. I’ll be returning to your blog for much more soon.

https://tiktoktrending.com

Нэр: try this Огноо: 15 August 2019

I simply want to mention I am just newbie to blogging and site-building and truly enjoyed this web blog. Very likely I’m want to bookmark your site . You absolutely come with superb writings. Bless you for sharing with us your blog.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.