ФОТО: ТЦА-ны албан хаагчиддаа БАЯРЛАЛАА

Монгол Улсад шинэ коронавирусийн халдвар гарсантай холбогдуулан Улсын онцгой комисс шуурхай хуралдаж, Улс хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 16-ний өдрийг дуустал зогсоохоор шийдвэрлэсэн.

Энэ дагуу ТЦА-ны албан хаагчид постууд дээр үүрэг гүйцэтгэн, хяналт тавин ажиллаж байна. Тэдний өгч байгаа мэдээллээр “Нөхцөл байдал тайван байна. Иргэд хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг дагаж мөрдөж байгаа нь өндөржүүлсэн бэлэн байдалд өдөр, шөнөгүй үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч нарт ихээхэн дэм болж байна. Бид хичээсээр байх болно. Харин та бүхэн минь хичээгээрэй” гэлээ.

Хэдийгээр нөхцөл байдал тайван байгаа ч өнөөдөр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч байна. Цасан шуургатай ч өргөсөн тангарагтаа үнэнчээр үүргээ гүйцэтгэж буй ТЦА-ны албан хаагчиддаа баярласнаа илэрхийлж, тэдний фото зургийг хүргэж байна.

31 32 33 34 35 37 38 39 40


URL:

Сэтгэгдэл бичих