ХӨСҮТ: Коронавирусийн халдвартай Франц иргэний биеийн байдал хүндэвтэр байна

53

Энэ сарын 2-нд Монгол Улсад ирсэн Франц иргэн коронавирусийн халдвартай болох нь тогтоогдсон. Тодруулбал, тэрбээр энэ сарын 2-нд ирсэн ч Улаанбаатар хотод байж байгаад 6-ны өдөр галт тэргээр Дорноговь явсан байдаг. Улмаар 7-ны өдөр халуурсан тул эмнэлэгт хандаж, шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарч, коронавирусийн халдвар авсан нь батлагдсан юм.

Тэгвэл уг иргэнийг ХӨСҮТ-д авчран эмчилж байна. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Ц.Ганзориг ”Хоёр хүүхдийн аав 57 настай, #COVIDー19-р өвдсөн Франц иргэнийг тангараг өргөсөн эмч нар эрүүл болгохын төлөө бүх зүйлээ зориулж байна.

ХӨСҮТ-д түүнийг авч ирэн эмчилж байна. Гадаадад байгаа Монголын 150 мянган иргэнээс өөрцгүй хандахыг ЗГ-ын зүгээс уриалж байна” гэв.

Мөн ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү ”Франц иргэний биеийн байдал хүндэвтэр байна” гэсэн мэдээллийг өглөө.

Сануулахад, түүнтэй уулзсан нэгдүгээр зэргийн хавьтагчдаас шинжилгээ авахад 26 хүний хариу сөрөг буюу коронавирусийн халдваргүй болох нь эхний шинжилгээгээр батлагдаад байгаа билээ.


URL:

Сэтгэгдэл бичих