Ихэнх нутгаар хүйтэрнэ

Өнөөдөр говийн нутгаар багавтар, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас цас орно.

Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Хараа, Туул голын саваар 13-18 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байна.

Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 12-14 хэм хүйтэн байна.

2012 оны 2 дугаар сарын 12-16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Маргааш нутгийн хойд хэсгээр,13-нд зүүн зүгийн нутгаар,14-нд зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 12-нд зарим газраар,13-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна.

13-наас ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 25-30 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 17-22 хэм хүйтэн байна.

Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.

Б.Номин


URL:

Сэтгэгдэл бичих