Хүнсний зах, худалдааны төвүүд ажиллаж байна

21

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун:

Өнөөдрийн байдлаар нийслэлд 4800 гаруй ААН-үүдийг гуравдугаар сарын 16-нийг хүртэл түр зогсоогоод байна. Хүнсний худалдаанаас бусад хэсгээ 55 их дэлгүүр хаасан. Мөн 495 барааны дэлгүүр, 1005 үсчин, ахуйн засвар төвүүд, гэрэл зураг, ломбард, барилгын зах, ТҮЦ-үүдийн үндсэн үйл ажиллагааг зосоолоо. Эдгээр байгууллагууд өөрсдөө мөн ариутгал, цэвэрлэгээг хийх зөвлөмж өгч байна. Блезна, жавилин гэсэн хоёр уусмалыг айл өрхүүд хийж болно. Өдөрт гурваас доошгүй удаа гэрээ цэвэрлэж, ариун цэврийн өрөөгөө тогтмол ариутган цэвэрлэх зөвлөмжийг өгсөөр байгаа билээ.

Хоол хүнсний хомсдол үүсэхгүй. Таны нөөцөлсөн хүнсний хугацаа дууссан тохиолдолд таны биед хоол биш хор болох учир та бүхэн худалдан авалт хийхдээ ердийн үеийнх шиг үйлчлүүлэхийг хүсч байна.

Нийслэлийн Цагдаагийн газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөн:

Хэрэв Засаг даргийн захирамжийг зөрчсөн ААН, иргэдэд хариуцлага тооцно. Гамшгийн тухай захирамжийг зөрчих, худал мэдээлэл түгээсэн, хөл хорионы дэглэмийг зөрчвөл торгуулийн арга хэмжээ авна.  Мөн төрийн албан хаагчийн шаардлага биелүүлээгүй, эсэргүүцвэл хуулийн хариуцлага тооцно. Энэ талаар бид удаа дараа хэлж анхааруулж байгаа юм. Одоогийн байдлаар 700 000 гаруй зөрчлийг холбогдох албан байгууллагуудтай хамтран ажиллаж илрүүлээд байна. Иймд ихэнх иргэд шаардлагыг хүлээцтэй, сайн хүлээн авч байгаа нь сайшаалтай.  Мөн гаргасан зөрчлөө дахин давтахгүй байхыг хүсэж байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр:

Ахуйн үйлчилгээний салбар дотроос халуун уснаас бүх салбар хаагдаж байна. Түүнчлэн авто засвараас дугуй засвараас бусад, смарт картны үйлчилгээний карт цэнэглэх цэгээс бусад үйлчилгээний цэгийг хааж байгаа аж. Тусгай зөвшөөрөлтэй ариутгалын байгууллага нэг метр квадрат талбайг 600₮-өөр хийдэг бол ийм онцгой нөхцөлд 200₮-өөр хийж байгааг гэлээ.

13 мянга орчим тонн нөөцийн махыг хөдөө орон нутгаас бэлтгэн тээвэрлээд мэргэжлийн байгууллага шалган, стандартын шаардлага хангасныг баталсан. Гуравдугаар сарын 9-нд худалдаанд гаргах ёстой байсан ч коронавирусийн халдвараас шалтгаалж савлагааг бэлтгэх гялгар уутны хомсдол байсан ч өөрсдийн боломжтоороо гялгар уутны асуудлыг шийдвэрлэлээ. Гэхдээ өнөөдөр 15:00 цагт нийслэлийн 147 хорооны 279 дэлгүүрт нөөцийг махыг хүргэж, борлуулж эхлэх юм.


URL:

Сэтгэгдэл бичих