Бүх нийтийн их цэвэрлэгээ болно

Монголын уламжлалт “Цагаан сарын баяр”-ыг угтаж энэ сарын 15-19-ний хооронд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулахаар болжээ. Цэвэрлэгээнд дүүргүүдийн тохижилт үйлчилгээний байгууллага, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, хороо, СӨХ, иргэд оролцох гэнэ. Түүнчлэн цэвэрлэгээний ажлын явц байдалтай дүүргүүдэд байгуулагдсан ажлын хэсэг газар дээр нь хяналт тавьж ажиллах аж. Иймд цэвэрлэгээнд оролцоогүй аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг түр хугацаагаар түдгэлзүүлэх, холбогдох хуульд заасны дагуу торгууль тавих, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх зэрэг арга хэмжээнүүдийг авах юм байна.

Р.БОЛОРТУЯА


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.