ӨМНӨГОВЬ: Ариутгалын төхөөрөмжийг хийж, нэн шаардлагатай цэгүүдэд байршууллаа

10027

Өмнөговь аймгийн хэмжээнд ариутгалын 8 ширхэг функтыг хийж Гашуун сухайт, Шивээ хүрэнгийн боомт мөн Улаанбаатар-Даланзадгад чиглэлийн замуудад байршууллаа. Уг функт нь говийн нөхцөлд зохимжтой, ус маш бага зарцуулдаг байна. Мөн тоосонцор манан үүсгэж ариутгадаг ба чанар стандартад нийцсэн гэдгээрээ давуу талтай аж.

Тухайн төхөөрөмжийн зах зээлийн үнэ 150.000.000-180.000.000 төгрөг байдаг бол Ханбогд сумын залуус нэг ширхэг ариутгалын төхөөрөмжийг 8.400.000 төгрөгөөр аж ахуйн аргаар хийж аймгийн Онцгой комисст хүлээлгэн өглөө. Ачааны болон суудлын автомашин бүгдийг ариутгахад нэн тохиромжтой гэдгийг албаныхан онцоллоо.

10026


URL:

Сэтгэгдэл бичих