Оюутнууд 70 мянган төгрөгөө авч эхэлнэ

Тодорхой шалгуурын дагуу cap бүр 70 мянган төгрөгийн тэтгэлгийг оюутнуудад олгох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргасан.

Энэ хүрээнд эхний сард олгогдох ёстой тэтгэлгийн санхүүжилт болох 9.6 тэрбум төгрөгийг сургуулиудын дансанд шилжүүлээд байна. Энэ нь улсын хэмжээнд байгаа нийт 84 сургуулийн 136637 оюутны нэг сарын тэтгэлэг аж.

Сургуулиуд тэтгэлэг олгоход шаардлагатай бэлтгэл ажлыг хангасан тул ирэх долоо хоногоос эхлэн оюутнуудад мөнгийг нь олгохоор болжээ.

Төрөөс өгч байгаа тэтгэлгийг авахын тулд оюутнууд өөрсдийн гэсэн данстай байх шаардлагатай. Эсвэл Эх орны хишиг хувь авдаг дансаа арилжааны банкаар дамжуулан холбуулж болох аж. Тэр дансанд нь тэтгэлгийг шилжүүлэх юм байна.

Ирэх долоо хоногоос эхлэн нэгдүгээр сард олгогдох ёстой байсан тэтгэлгийг өгөх бөгөөд энэ сарын мөнгө орж ирмэгц нь дахин хоёрдугаар сарын мөнгийг олгохоор төлөвлөөд байгаа юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих