Монголын бүх Хутагт Хувилгаан нар нэгдэж тахлыг буцаах ном хурна

10087

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд маргааш /2020.03.14/ ном хурах гэж байна. Муу муухай бүхнийг зайлуулж, сайн цагийг дуудах ерөөлтэйгөөр эртнээс уншиж ирсэн лхам сахиусны үүднээс ном хурах юм. Хөл хорио тогтоосон байгаа учраас сүсэгтэн олныг оруулахгүй.

 Харин ТВ5 Телевиз болон TV5Mongolia фэйсбүүк пэйж хуудсаар хурлыг бүрэн эхээр шууд дамжуулан үзүүлэх юм. 

Цар тахлын хэмжээнд хүрсэн коронавирусын халдвараас ард олноо хамгаалах, аюулт өвчнийг буцаахаар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс ном хурах гэж байна. Балдан Лхам сахиусын мам туганыг ад донгоор шалтгаалсан өвчин, цар тахлын үед хурсаар иржээ. Хамгийн сүүлд гэхэд Сарс өвчний дэгдэлтийн үед энэ номыг хурж байсан бол 10 жилийн дараа Гандантэгчэнлин хийдэд дахин дэлгэрэнгүй хурахаар болжээ.

ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДЭД “БАЛДАН ЛХАМ САХИУСЫН МАМ ТУГАН” ХУРНА

Балдан Лхам сахиусын мам туганыг маргааш 12-16 цагийн хооронд хурах юм. Хурлыг ТВ5 телевизээр олон нийтэд шууд дамжуулах тул сүсэгтэн олон ажил гэр, албан байгууллага гээд байгаа газраасаа хурал номоо даган баясаж боломжтой юм байна.

TV5.MN


URL:

Нэр: Зочин Огноо: 16 March 2020

Ээ дээ лам нар минь дээ, хамаг амьтны тусын тулд та нар арай эрт уншчихаж болоогүй юу наадхаа ккк, сэтгэл дутаад байна уу, ер нь та нарын наад ном мом чинь тус болдгиймуу дааа, үүний оронд хүн бүр нэг нэг мод тарь гээд сүсэглээд байдаг улсууддаа хэлчвэл Улаанбаатар байтугай Монгол ногоорчихно шүү

Сэтгэгдэл бичих