ЭМЯ: Франц иргэний биеийн байдал тогтвортой, ханиалга нь буурсан

88

Монгол Улсад коронавирусийн халдвар тээн ирсэн Франц иргэн өдгөө ХӨСҮТ-д эмчлүүлж буй. Биеийн байдал нь ямар байгаа талаар ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү мэдээлэл өглөө. Тэрбээр “Манай эмч нар Франц иргэнд мэдээлэл өгдөг. Ингээд монголчууд танд эрүүл энхийг хүсч, монгол ээжүүд өглөө бүр сүү өргөж байгааг хэлсэн. Мөн гуравдугаар ангийн сурагч англи хэл дээр захиа бичсэнийг нь оруулж өгсөн. Тиймээс Франц иргэний сэтгэл санаа их өөдрөг байгаа” гэв.

Мөн ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Франц өвчтөний биеийн байдал тогтвортой. Ханиалга нь буурсан.  Хоолондоо сайжирсан. Эмчилгээ бүрэн хийгдээд явж байна” гэсэн юм.

Б.Аз


URL:

Сэтгэгдэл бичих