ГХЯ: Гадаадад байгаа иргэд визний хугацаа дууслаа гэж сандрах хэрэггүй

92

УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийв. ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг ”Гадаадад байгаа иргэд визний хугацаа дууслаа гээд сандрах хэрэггүй. Элчин сайдын яамдууд энэхүү асуудалд ажиллаж байгаа. Энэ үүсээд байгаа нөхцөл байдал зөвхөн Монгол улстай холбоотой биш. Дэлхийн 150 гаруй оронд тохиолдоод байгаа. Тиймээс хүмүүнлэгийн шугамаар визний асуудлыг нааштайгаар шийдэж байгаа тул иргэд маань байгаа, байгаа газраа тайван байхыг хүсч байна. Нөхцөл байдлыг хэрхэн яаж өөрчлөгдөхийг мэдэхгүй учраас аюулгүй байдлаа хангаж, хөдөлгөөнөө хорих хээргтэй гэж зөвлөмөөр байна” гэв.

Мөн тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-Өчигдөр БНСУ-ын нислэгээр ирэх байсан ч ирж чадаагүй иргэдийн талаар мэдээлэл өгөөч? 

-Өчигдрийн нислэгээр ирэх байсан манай улсын хоёр иргэн ирж чадаагүй. Нөхөр нь халуурсан тул эхнэр нь нөхөртэйгээ үлдэх шийдвэр гаргасан. Халуурсан иргэнийг эмчийн үзлэгт хамруулсан. Эмчийн зүгээс 14 хоног биеэ ажигла гэсэн шийдвэр гаргасан.

-Берлин-Москвагийн онгоцоор ирсэн хэчнээн иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан бэ? 

-Берлин-Москвагийн онгоцоор нийт 231 ирсэн. 19-г нь ХӨСҮТ-д тусгаарласан. Токиогийн хувьд 252 иргэн ирэхээр билетээ бичүүлсэн.

Б.Аз


URL:

Сэтгэгдэл бичих