Италиас ирсэн эмэгтэйгээс халдвар илэрч, Монгол улсад бүртгэгдсэн коронавирусын 5 дахь тохиолдол боллоо

168

Өчигдөр /2020.03.17/ 19.30 цагт ЭМЯ-наас шуурхай мэдээлэл хийж, шинэ коронавирусийн бас нэгэн тохиолдол бүртгэгдсэнийг зарлалаа.

Тодруулбал, гуравдугаар сарын 16-нд хөөрсөн Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор зорчиж эх орондоо ирсэн 30 настай, монгол эмэгтэйгээс Covid-19 вирус илэрчээ. Тэрбээр Итали улсаас ирсэн бөгөөд, Монголд газардсан даруйдаа ХӨСҮТ-д тусгаарлагдсан байна.

Лабораторийн шинжилгээ эерэг гарсан даруйд албаны хүмүүс ойрын хавьтлуудыг тогтоох ажлыг эхлүүлсэн байна. Түүний биеийн байдал тогтвортой байгаа аж.

Өчигдөр шинээр бүртгэгдсэн гурван хүний нэг нь дээрх тохиолдолтой нэг онгоцоор буюу Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор зорчиж ирсэн байна. Гэсэн ч ойрын хавьтал биш гэж үзэж буйгаа албаныхан илэрхийллээ.

Түүнчлэн УОК-ийн шийдвэрийн дагуу Итали, Иран, БНСУ-ын Тэгү, Бусан хотуудаас ирсэн зорчигчдыг өвчний шинж тэмдэг илрээгүй ч ХӨСҮТ-д хүргэж, онош тодруулах ажиллагаа зохион байгуулж буй юм байна.

Улмаар Монгол Улсад шинэ төрлийн коронавирусийн нийт таван тохиолдол бүртгэгдлээ.


URL:

Сэтгэгдэл бичих