Тусгай үүргийн гурван удаагийн нислэгээр 731 иргэнээ авч ирлээ

193

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ЗТХЯ-наас өгсөн мэдээллийг хүргэж байна. УОК-ын шийдвэрийн дагуу тусгай үүргийн гурван удаагийн нислэгийг МИАТ компани гүйцэтгэж, нийт 731 иргэнийг эх орондоо авчирлаа.  Энэ үйл ажиллагаанд оролцсон үйлчилгээний ажилтнууд болох 40-50 албан хаагч 14 хоногоор тусгаарлагдсан.

Истанбул-УБ-ын чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөө өглөө 06.00 цагт хөөрсөн. 19-ний 01.00 цагт Чингис хаан нисэх буудалд газардахаар төлөвлөсөн. 250 гаруй орчим ирэх мэдээтэй байна. Гуравдугаар сарын 16-наас хот хоорондын тээвэр, суудлын галт тэрэг ажиллаж эхэлсэн. Баян-Өлгий аймгаас бусад хот хоорондын тээвэр болон нислэгүүд хэвийн ажиллаж эхэллээ гэв.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.