Д.Сумъяабазар: Дөрөвдүгээр сарын 15-наас шатахууны үнэ литр тутамдаа 200 төгрөгөөр буурна

10214

Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлын талаар УУХҮЯ-ны сайд Д.Сумъяабазар мэдээлэл хийлээ.

Хурлын үеэр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: “Өчигдрөөс шатахууны үнэ 50-100 төгрөгөөр буурсан байгаа.  Цаашид литр тутамдаа 200 төгрөгөөр буух боломжтой байгаа. Коронавирусийн  халдварын энэ үед олон улсад шатахууны үнэ буурсаар байна. Дэлхийн зах зээлийн шатахууны үнэ ханшийн доод үнэ дээр ирээд байна.  Үнийн өсөлт, бууралтын хувьд манай улсад сарын хоцрогдолтой орж ирдэг. Дөрөвдүгээр сарын 15 буюу сарын сараа нэг литр шатахуун 200 төгрөгөөр бууж орж ирнэ гэж ойлгож болно.

Ер нь Засгийн газрын зүгээс бэлтгэл ажил, ариун цэвэр, аюулгүй байдлаа хангаж байж экспортод гаргах асуудлыг шийднэ.

УУХҮ-ийн яамнаас өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 30 хоногийн нөөцтэй, дизель түлш 33 хоногийн нөөцтэй байна. Нийтдээ энгийн үеэс 10 хоногийн илүү нөөцтэй байна” гэж хэллээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.