Канад улс АНУ-тай залгадаг хилээ хаана

68

Канад улс АНУ-тай залгадаг хилээ хаана. Канад Америкийн хилийг хаах шийдвэр баасан гарагийн шөнө дундаас хэрэгжиж эхлэх талаар тус улсын ерөнхий сайд Жастин Трюдо пүрэв гарагт мэдэгдсэн байна. Тэрбээр хилийн чанадад саатаад байгаа Канадын иргэдийг гэрт нь авчрах дотоодын тээврийн компаниудтай хамтран ажиллаж байгаа гэжээ.

Гадаадын ихэнх улсын иргэдийг нэвтрүүлэхгүй гэж энэ 7 хоногт зарласан Канад улс АНУ-тай онц шаардлагагүй тээврүүдийг хил гаргахгүй гэж тохиролцсон. Энэ улсын хувьд 55 мянган хүн халдварын шинжилгээ өгч, 800 хүн “COVID-19″ амьсгалын замын өвчтэй, 12 хүн нас барсан гэсэн мэдээ байна. Канадын Гадаад хэргийн сайд шинэ ханиадтай төстэй шинж илэрсний дараа өөрийгөө тусгаарлан, шинжилгээний хариу хүлээж байгаа юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих