ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 367 болж нэмэгджээ

5

МОСКВА. /TASS/. ОХУ-д коронавирусээр халдварласан тохиолдлын тоо сүүлийн өдрүүдэд 61-ээр нэмэгдэж, 367-д хүрчээ. Москва хотод коронавирусний халдварын 54 тохиолдол шинээр бүртгэгдсэн тухай коронавирусний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх шуурхай штаб мэдэгдсэн байна.

Сүүлийн өдрүүдэд ОХУ-ын 6 бүс нутагт 61 тохиолдол шинээр бүртгэгджээ. Үүнээс Москва хотод 54, Новгород, Архангельск, Брянск мужуудад 1, Киров, Удмуртад тус бүр 2 тохиолдол бүртгэгдсэн байна.

Халдварын тархалт Европын орнуудаас зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлуудаас үүдэлтэй болохыг штаб онцлон тэмдэглэжээ. Одоогийн байдлаар 16 хүн эмчлэгджээ.


URL: