АНУ-ын Засгийн газраас Монгол Улсад 3.3 тэрбум төгрөг хандивлалаа

58

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ дэлхийн улс орнуудад өндөр сэтгэгдэл төрүүлж байна. Иймд АНУ-ын засгийн газар эмнэлгийн анхан шатны тусламжийг сайжруулж, COVID-19 халдвараас сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулахад зориулж МУ-ын ЗГ-т 3.3 тэрбум төгрөгийг хандивлаж байгааг АНУ-ын Элчин сайд Майкл С.Клечески уламжиллаа.

НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Алекс, НҮБ-ын Хүүхдийн сангаас энэ тусламжаар хүүхэд, жирэмсэн эхчүүд, асран хамгаалагчтай хүүхдүүдэд халдвараас сэргийлэх талаар бодит мэдээлэл хүргэх, сэтгэл зүйн хүндрэлүүдийг хэрхэн даван туулах талаар мэдээлэл хүргэх болно. Үндэсний хэмжээнд гар угаах томоохон компанит ажил явуулна. Сургууль, цэцэрлэгийн гар угаах орчин нөхцөлийг сайжруулах болно.

Хүүхдүүд гэртээ үлдэж байгаа. 24 цагийн цэцэрлэгийн хүүхдүүд гэртээ байх болсон учир энэ хүүхдүүдэд хоол хүнсний дэмжлэг үзүүлэх ажлыг ДЭМБ, Улаан Загалмай нийгэмлэгтэй хамтран хийж байна. Хүүхэд эргээд сургууль, цэцэрлэгтээ ороход багш нар болон хүүхдүүдэд өгөх мэдээлэл, ариутгал халдваргүйтгэлийн бэлэн байдлыг ханган ажиллах болно.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын гишүүн 195 орны 194-т нь коронавирусийн халдвар тархаад байна. Ийм хүнд үед АНУ-д халдварын тархалт өндөр байгаа хэдий ч гэсэн Монголын Засгийн газарт хандив өргөсөнд талархаж байгаагаа хэлмээр байна. АНУ-ын Засгийн газар ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан 3.3 тэрбум төгрөг хандивлалаа. Монголд халдварын 10 тохиолдол бүртгэгдсэн хэдий ч гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн. Эх орондоо амьдарч байгаа иргэдийн дунд халдвар одоогоор тархаагүй байна. Уг халдвараас сэргийлэхийн тулд эрүүл мэндийн салбар бүхий л хүчин чадлаа дайчлан ажиллах болно гэлээ.

 


URL: