Манайхан нууж, гадныхан илчилсэн “Өндөр наран” буюу “хоёрдох Оюутойгой”

10382

ГЭМТ БҮЛЭГЛЭЛИЙГ ЗАСГААС ЗАЙЛУУЛАХГҮЙ БОЛ МОНГОЛЫН БАЯЛГАА МОНГОЛЧУУД ХЭЗЭЭ Ч ХҮРТЭХГҮЙ.
Манайхан нуусан, гаднынхан ил болгосон
“Өндөр Наран” буюу “Хоёр дахь Оюу Толгой”!

Монголын өмнөд хэсэг буюу говиос олдсон “Өндөр Наран” хэмээх их хэмжээний алттай ордны тухай мэдээллийг гаднын сайтаас мэдлээ. Сүүлийн үед эх орноосоо олдсон томоохон хэмжээний ордуудын тухай мэдээллийг гаднын сайтаас л мэддэг боллоо. Монгол Улсыг одоо байгаа хэрэглээгээр нь 3400 жил “тэжээх” байгалийн хийн орд Таван Толгойгоос илэрснийг Оросын сайтаас мэдэж байх жишээтэй.

Энэ бол Өмнөговь аймгаас илэрсэн байгалийн хийн зөвхөн нэг орд. Гэхдээ мэдээж одоогоор илрээд буй хамгийн том байгалийн хийн орд. Тэгвэл яг хаанаас илэрсэн нь тодорхойгүй “Өндөр Наран” хэмээх алтны ордны талаар албаныхан олон нийтэд мэдээлээгүй байхад уг ордыг ашиглах Өмнөд Солонгосын “Freegood Mines” компанийн гүйцэтгэх захирал Мин Сук О “Өндөр Наран орд 12.4 тонн алтны нөөцтэй. Хоёр дахь Оюу Толгой” хэмээн ярьсныг гаднын сайтууд мэдээлсэн юм.

Тэгвэл гаднын сайтуудаар “Өндөр Наран шиг алт, зэс, молибден, палладин, рений, цагаан метал агуулсан ийм “цул эрдэнэс” болсон холимог орд дэлхийд маш ховорт тооцогддог. Энэ ордыг ашиглахад бэлэн болсон байна. Монголын Засгийн газрын эхлүүлсэн энэ төслийг Өмнөд Солонгосын “Freegood Mines” компани хэрэгжүүлнэ” гэж бичжээ. Харин Мин Сук О “Өндөр Наран”-д 68 цооног гаргаж, нийтдээ 11 мянган метр гүн өрөмдсөн гэжээ. Хурдан ачаад гарах нуу гэлтэй.

Гаднын бусад ордуудыг бодвол харьцангуй “зардал багатай, цул алтны нөөцтэй” гэгдэх чанараараа олон улсын компаниудын шүлсийг гоожуулж буй “Өндөр Наран” ордод илэрч батлагдсан алтны нөөц нь 12.4 тонн болохоос илрээгүй гурван үл мэдэгдэх нөөц байгаа аж. Үүнээс үндэслэн нөөц нь 30 гаруй тоннд хүрч мэднэ гэсэн тооцоо судалгаа хийжээ. “Freegood Mines” компани “Өндөр Наран” ордны тухай ингэж мэдээлж Хонконгийн хөрөнгийн биржээс их хэмжээний хөрөнгө босгоод байгаа юм байна.

https://oguulleg.tk/archives/4357


URL: