ХӨСҮТ: Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 96 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа

198

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийв. ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү

“Токио-Улаанбаатарын тусгай нислэгийн онгоцоор ирсэн 96 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа. Тандалтын зорилгоор авсан 28 хүний шинжилгээний хариунд коронавирусийн халдвар мөн адил илрээгүй. Мөн батлагдсан тохиолдлуудын хамгийн ойрын хавьтлын 71 хүнээс коронавирусийн халдвар илрээгүй.

Тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсээ дэс дараатай шинжилгээнд оруулж байна. Одоо Токио-Улаанбаатараас ирсэн 100-гаад хүнд шинжилгээ хийхээр бэлдэж байна. Энэ сарын 25-ны өдөр ХӨСҮТ-д тусгаарлагдсан хүний шинжилгээний хариу сөрөг гарсан.

Яг одоогийн байдлаар ХӨСҮТ-д 208 хүнийг тусгаарлан ажиллаж байна.

Халдвар авсан нь батлагдсан өвчтөнүүдийн биеийн байдал тогтуухан, янзандаа байна” гэв.

 


URL: