Газ үнэрлэсний улмаас 17 настай хүү амьсгал хураажээ

unnamed-13-1-1-1-1Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны орцонд өсвөр насны хүүхэд ахуйн хэрэглээний газ үнэрлэж байгаад нас барсан хэрэг гарчээ.

Тодруулбал, тус орон сууцны жижүүр “Манай орцонд хүүхэд газ үнэрлэж байгаад хэвтчихлээ” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад өгчээ. Улмаар албаныхан хэргийн газарт очих үед тус дүүргийн харьяат 17 настай хүү ахуйн хэрэглээний газ үнэрлэсний улмаас амьсгал хураасан байжээ. Хэргийг цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн бөгөөд насанд хүрээгүй хүнд хий худалдсан аж ахуйн нэгжийг тодруулахаар ажиллаж байна.

БЗД-ийн Цагдаагийн газар


URL: