Дархан-Уул аймагт коронавирусийн шинжилгээ, оношилгоог хийх боломжтой боллоо

10473

Монгол Улсын хэмжээнд бүртгэгдэж буй сэжигтэй тохиолдлуудад ХӨСҮТ дангаараа шинжилгээ хийж байсан бол Дархан-Уул аймагт мөн коронавирусийн шинжилгээ, оношилгоог хийх боломжтой болжээ.

Ажилтнуудыг сургаж, оношлуурыг хуваарилснаар хойд хилээр орж буй сэжигтэй тохиолдлуудад шинжилгээ хийж, ХӨСҮТ-ийн ачааллыг хуваалцах, цаг хугацаа хэмнэх зэрэг давуу талыг бий болгож байгааг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдрийн мэдээллийн хурлын үеэр онцоллоо.

Түүнчлэн Ховд, Дорнод аймгийн лабораторийг ХӨСҮТ-ийн Төв лаборатори шиг хүчин чадалтайгаар зохион байгуулахаар бэлдэж байгаа аж.

А.НАМУУН, IKON.MN


URL: