“Залуус” хороололд гал гарч нэг иргэн амиа алджээ

15855338035e81536b246daНийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Залуус 1 хорооллын 48 дугаар байрны 3 дугаар орцонд гал гарч байна гэсэн дуудлага мэдээлэл 2020.03.28-ны өдрийн 21:52 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км замыг туулан 21:56 цагт очиход тус тоотод буйдан ор шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан байна. Мөн тус байрны ариун цэврийн өрөөнд иргэн М /45 настай, эрэгтэй/ нас барсан байдалтай байсныг тус дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлжээ.


URL: