Монгол банкны Ерөнхийлөгч ОГЦОР!

305

Дэлхийн нийтээрээ цар тахлын голомтод самруулж хүнд нөхцөл байдалтайгаар сүүлийн хоёр, гурван сарын нүүрийг үзлээ.

Ийм нөхцөлд ард иргэд ААН, жижиг бизнес эрхлэгчид нүдээ чилээтэл хүлээсэн зүйл бол Монгол банкнаас гаргах шийдвэр. Шуудхан хэлбэл зээлийн хүү бууралт.

Монгол банкнаас дээрх асуудалд шийдвэр гаргажээ. Банк хоорондын бага дүнтэй гүйлгээний шимтгэлийг 20% буурууллаа гэх.

Үгүй ээ бүр АРАЙ Ч ДЭЭ, ДААНЧ ДЭЭ.

Ард иргэд нь цар тахлын эсрэг байдгаа барьж, урдахаараа хойдохоо нөхөж, чадахаасаа чадахгүй хүртлээ тэмцэж байхад Монгол банкнаас санаачилж байгаа шийдвэр хэнийг доромжилно вэ??

Гүйлгээ бүрийн 300₮ өөс 20%-ийг хөнгөлөөд 240₮. Ёстой л ард түмнээ доромжилж ханахгүй юм даа.

Нөхцөл байдал хүнд үед дорвитой асуудал гаргаж, далайцтайгаар хөдлөх ёстой байтал зээлийнхээ хүүнд баригдсан ард түмнийхээ сэтгэлийг хэд хэд сийчээд хаячихлаа.

60 төгрөгөөс илүү сэтгэх чадваргүй, чадалгүй, сэтгэлгүй Монгол банкны Ерөнхийлөгчийг огцруулбал таарна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ”Банкууд ямар нэгэн дорвитой шийдэлд хүрэхгүй бол адилхан арга хэмжээ авч чадна шүү” хэмээн сануулсан. Тэгвэл одоо тэр арга хэмжээгээ авах цаг нь болсон юм биш үү Ерөнхий Сайдаа?!

 

Залруулга:

Монгол банкнаас гаргасан гүйлгээний шимтгэлийн 20%-ийн хөнгөлөлт бол иргэдийн гүйлгээний хураамжнаас хөнгөлж буй зүйл биш харин нийт банк, санхүүгийн байгууллагаас авч буй шимтгэлийн хөнгөлөлт юм. Харин банкууд иргэдийн гүйлгээний шимтгэлээс 20-100% хөнгөлж байгаа тухай “Монгол банк”-ны хэвлэлээс мэдээлэл өглөө.

bank1 bank2

bank4 bank5 bank6 bank7

 


URL: