Ломбард дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ

10663

Баянзүрх дүүрэгт байрладаг “Да хүрээ” захын орчмын “Сайн” ломбард болон Сүхбаатар дүүргийн “Бан Бан” ломбардуудыг дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ. Уг гэмт хэргийг гуравдугаар сарын 30-нд 32-36 насны гурван этгээд бүлэглэн үйлдсэн гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Тэд урьд өмнө “хүнийг алах” болон “дээрэмдэх” гэмт хэргээр удаа дараа ял шийтгэгдэж байсан этгээдүүд байсан аж.

Хэргийн урьдчилсан шалгалтаар тус этгээдүүд 13 сая төгрөгийг бэлнээр авч, 1600 гаруй нэр төрлийн 200 орчим сая төгрөгийн эдлэлийг дээрэмдсэн гэх мэдээлэл байна. Шалгалтын ажиллагаа Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст үргэлжилж байна.


URL: