Ц.Ганзориг: Энэ жилийн сургалтын төлбөрийг ирэх жил рүү шилжүүлэх асуудал яригдаж байна

191

Ерөнхий сайд цэцэрлэг, сургуулийг есдүгээр сарын 1-н хүртэл хичээллүүлэхгүй байх чиглэл өгсөн талаар өчигдөр мэдээлсэн.  Үүнтэй холбоотойгоор нийгэмд хүлээлт үүсээд байна.

 Энэ асуудлыг УОК-ын хуралдаанаар хэлэлцсэн эсэх асуудлаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “ Сургууль цэцэрлэгийн хөл хориог үргэлжүүлэх эсэхтэй холбоотой эцэг эхчүүдээс асуулт ирж байна. БСШУСЯ дээр тооцоо хийгээд ажиллаж байна. Бас нэг хөндөгдөж байгаа асуудал бол хувийн цэцэрлэг сургуульд явдаг хүүхдүүд төлбөрөө 100 хувь төлчихсөн байгаа. Иймээс  төлбөрийг нь ирэх хичээлийн жилийн төлбөр лүү шилжүүлэхтэй холбоотой  тооцооллыг БСШУСЯ мөн хийж байна. Мөн ирэх есдүгээр сарын 1 хүртэл сургууль цэцэрлэгийн хөл хориог үргэлжлүүлэх, төгсөх ангийн хүүхдүүдийг шалгалтад бэлтгэх, ЭЕШ-ыг зохион байгуулах бэлтгэл ажлын хангах  зэрэг ажлууд үргэлжилж байгаа.  Өнөөдрийн УОК-ын хуралдаанаар уг асуудлыг авч хэлэлцээгүйн учир нь бэлтгэл ажлууд дуусаагүй байгаатай холбоотой” гэлээ.

Мөн тэрбээр “Хүүхдүүд улирахгүй, хоцрогдол үүсэхгүй. 0-12 насны хүүхдүүдтэй болон жирэмсэн эмэгтэйчүүд гэрээсээ цалингаа аваад ажлаа хийх тогтоолыг 4 дүгээр сарын 30-н хүртэл сунгасан” гэлээ.

URL: