Гэгээн Валентины өдрийн мэнд хүргэе

Хоёрдугаар сарын 14. Өнөөдөр Гэгээн Валентины баярын өдөр билээ. Гэгээн хайрын энэ өдрийг Монголчууд тэмдэглэдэг болоод багагүй хугацаа өнгөрсөн. Жил ирэх тусам илүү өргөн хүрээнд тэмдэглэж байгаа. Энэхүү баярын гол билэг тэмдэг нь шоколад байдаг. Дурлалт залуу, бүсгүйдээ зүрхэн хэлбэрийн хайраа илэрхийлэх шоколад бэлэгдэг нь Валентины баярын гол утга оршдог.

III зууны үед Ром хотноо Валентин гэгч нэгэн лам байсан. Гэтэл тэр үеийн захирагч хаан Клаудиус II ганб бие эрчүүд гэрлэж, эхнэр хүүхэдтэй болсноос цэрэг болсон нь дээр хэмээн тооцож, хатуу хуль гаргаж байв. Харин сайхан сэтгэлт Валентин лам дурлалт хосуудыг нууцаар адисладаг байсан аж. Энэ хэрэг нь илэрч, хаан ламыг цаазалсан бөгөөд үүнээс хойш Валентин ламын дурсгалыг хүндэтгэн гэгээн хайрын баярын өдрийг Валентины нас барсан өдөр тэмдэглэдэг болсон гэх түүх, домог байдаг аж.

Ганц бие залуус өнөөдөр уйтгарлах хэрэггүй. Заавал хостой байж л валентины баярыг тэмдэглэх гэж үү. Тэр ойлголтоосоо мартья. Өнөөдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнд буюу Хүүхдийн паркт “Freedom Single party” болох юм билээ.

М.Урин


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.