Гадаадад байгаа 7624 иргэн нутаг буцах хүсэлт гаргажээ

10859

Энэ сарын 9-ний байдлаар дэлхийн 34 улсаас 7624 иргэн нутаг буцах хүсэлтээ гаргажээ. Эдгээр иргэдийн дийлэнх нь БНСУ (2000 гаруй), АНУ (1270), Австрали (906), БНКазУ (560), БНЭУ (549), БНТУ (437), ИБУИНХУ (365), Япон (300) зэрэг улсад амьдарч байгаа юм байна. Тухайн иргэдээс бага насны хүүхэдтэй 830, эрүүл мэндийн шалтгаантай 86, өндөр настай 278, жирэмсэн 32, хүүхэд 307, оюутан 973, богино хугацааны визтэй 215, байрлах газаргүй 409, санхүүгийн боломжгүй 89, бусад шалтгаантай 4413  хүнбайгаа ажээ.

Гадаад харилцааны яам МИАТ болон арилжааны нислэг үйлддэг компаниудтай хамтран Европ, Австрали, Хойд Америкийн бүсээс монгол иргэдийг татан авах талаар судалгаа хийж байгаа гэдгийг Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин хэлсэн юм.


URL: