Ё.Баатарбилэг: ЕБС, их дээд сургуулийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-н хүртэл хойшлууллаа

314

УОК өнөөдөр хуралдаж дараах шийдвэрүүдийг танилцуулж байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг ”УОК-ын хуралдаанд манай яамнаас хичээл сургалттай холбоотой асуудлыг хэлэлцүүлсэн. 4 сарын 12-ны байдлаар ЮНЕСКО-ийн гишүүн 192 орон хичээл сургалтын үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон байна. Хэсэгчлэн хаасан орнуудад 140 сая хүүхэд гээд нийт дэлхийн хэмжээнд 1 тэрбум гаруй хүүхэд хөл хорионд ороод байна. Бүх шатны боловсролын байгууллагын хичээл сургалтын үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нийг хүртэл зогсоохоор шийдвэрлэлээ. Зургаадугаар сарын 1-нийг хүртэл теле хичээл үргэлжилнэ. Манай улс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хугацааг есдүгээр сарын 1-нд хүртэл сунгах шийдвэр гаргалаа.

Цэцэрлэг, сургуулийн бүртгэлийн наймдугаар сарын хоёрдугаар хагас хүртэл хойшлууллаа.

Дөрөвдүгээр сарын 15-наас цэцэрлэг, сургууль, дотуур байрны халаалтыг зогсоож, төсвийн хэмнэлтийг хийнэ. Мөн монгол хэл бичгийн шалгалтыг авахгүй байхаар шийдсэн. Энэ жил 9 дүгээр анги төгсөж буй хүүхдүүд улаан шугамын жагсаалтад орохгүй. ЭЕШ авах хуваарийг одоогийн байдлаар өөрчлөөгүй. Долдугаар сарын 8, 9-нд их, дээд сургуулийн элсэлтийг цахимаар явуулах нь хэвээр байгаа.

Монгол хэл бичгийн шалгалтыг заавал авдаг. Уг шалгалтад босго оноогоо авсан хүүхэд ЭЕШ өгдөг байсан. Харин энэ жил уг шалгалтыг алгасаж, бүх төгсөгчид ЭЕШ өгөх эрхтэй болж байна.

Есдүгээр анги төгсөж буй хүүхдүүд “Улаан шугам”-д жагсахгүй. Бүгд аравдугаар ангидаа дэвшинэ” гэлээ.

Э.Мөрөн


URL: