БНСУ-д эрх баригч нам илт давуу ялалт байгуулж байна

10958

Ковид19 цар тахлын үеийн Үндэсний Ассемблэйн 21 дэхь удаагийн сонгууль БНСУ орон даяар өндөр зохион байгуулалттай болж өнгөрлөө.
Дэлхий нийтээр аюулт тахлаас болж сонгуулиудаа хойшлуулж байхад эрх баригчид зоригтой тууштай байж товлосон хугацаандаа 2000 оноос хойш хамгийн өндөр буюу 62,6%-ийн ирцтэйгээр 06:00-18:00 цаг хүртэл санал хурааж дууслаа.
Урьдчилсан байдлаар эрх баригч нам илт давуу ялалт байгуулж байна. Нийт 300 суудлын хот дүүрэгт 253, пропорциональ хэлбэрээр 47 суудалд өрсөлдсөн.
- Минжү нам /эрх баригч/ 161 суудал 62.6%
- Тунхаб /хамтарсан/ нам 90 суудал 35.0%
- Нам бус 5 суудал 2.0% тус тус ялалт байгуулжээ. /02:00 цагын байдлаар/
Пропорцианаль хэлбэрээр:
- Минжү нам – 2 суудал 35.5%
- Тунхаб /хамтарсан/ нам – 2 суудал 32.6% /02:00 цагын байдлаар/
4 дүгээр сарын 10-ны өдрийн урьдчилсан судалгаагаар /сонгуулийн сурталчилгааны өмнөх өдөр/
- Минжү нам /эрх баригч/ 44%
- Тунхаб /хамтарсан/ нам 33%
- Бусад намууд тус тус ялалт байгуулна гэсэн дүн гарч байжээ.


URL: