Баянхошууны замд дахин долоон машин мөргөлдсөн осол гарчээ

10975

Баянхошууны замд өчигдөр орой дахин ноцтой зам тээврийн осол гарчээ.

Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр 2020 оны 4 дүгээр сарын 15-ны 21:35 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны зам, Баянхошууны тойргийн уулзварт Hyundai Ston Truck маркийн Б жолоочтой автомашин T.Prius-30, T,Rumion, Daihatsu terois, T.Prius-20, T.Prius-20, H.Sonota-7  маркийн зургаан автомашиныг мөргөж 41 настай эмэгтэй О гэмтжээ. Hyundai Ston Truck маркийн машины жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй байсан байна.

Уг хэргийг шалгаж эхэлжээ.

Баянхошууны замд дахин долоон машин мөргөлдсөн осол гарчээ

Баянхошууны замд дахин долоон машин мөргөлдсөн осол гарчээ

Том оврын тээврийн хэрэгслээр ачаа, тээврийн ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд тухайн автомашины жолооч нарын хөдөлмөр, амралтын горимыг зохицуулж, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах асуудалд сайн анхаарахыг ТЦА-наас зөвлөлөө.


URL: