Орчин үеийн зүйр цэцэн үгс

Ханилж яваад нөхрөө
Зажилж яваад бохио.

Залхуугийн гэрт түлээгүй
Завхайгийн халаасанд бэлгэвчгүй.


Нойтон хүний доодох нь дуугүй.



Мал дагавал ам тосдоно
Нам дагавал халаас түнтийнэ.


Ээждээ эрд гарахыг заах
Энхбаярт авилга авахыг заах.


Хуурсаар хуурсаар худалч
Xулхидсаар хулхидсаар улстөрч.


Уур биеийг зовоох
Утаа уушгийг зовоох.


Үүл буудвал бороо орно
Үнэг буудвал вертолёт унана.


Соёмбоо дээдэлбэл архичин болно,
Архиа уувал талийгаач болно.


10 мянгыг хулгайлвал ганц худагт,
10 тэрбумыг хулгайлвал төрийн ордонд.


Өртэй бол баян,
Өгөхгүй муривал бүр баян.


URL:

Сэтгэгдэл бичих