Өнөөдөр С.Зориг агсны төрсөн өдөр

421

Ардчилсан хөдөлгөөний удирдагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Дэд бүтцийн сайд С.Зориг агсны мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна. Тэртээ 1962 оны дөрөвдүгээр сарын 20-ны энэ өдөр тэрээр мэндэлсэн. 1998 оны аравдугаар сарын хоёрны өдөр бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан юм.

Гэвч түүний байгуулсан гавьяаг Монголын ард түмэн, намын хамтрагчид, гэр бүлийнхэн нь, “Зориг” сангийнхан нь дурсан санаж, жил бүрийн энэ өдөр түүний хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ.

Мөн энэ өдрөөс гадна түүний амиа алдсан аравдугаар сарын хоёрны өдрийг Монголчууд эмгэнэн гашуудаж, өнгөрүүлдэг билээ. Тэрээр амьд сэрүүн байсан бол өнөөдөр 58 нас хүрэх байжээ.


URL: