Алко группийнхэн “Галт ус” архиныхаа хямд дээлийг сольсон уу

Монголд архины бизнес эрхлэгчид хамгийн хурдан хөлждөг нь нууц биш. Өнгөрсөн жил Алко группийн үйлдвэрлэж буй Галт ус хэмээх цэвэр усны реклам сурталчилгааны бүх л талбарыг эзэгнэсэн ч тун удахгүй “Галт ус” хэмээх архи “мэндэлснийг” үйлдвэрлэгчид их л баяртайгаар тунхаглаж эхэлсэн билээ.

Монголд архины бизнес эрхлэгчид хамгийн хурдан хөлждөг нь нууц биш. Өнгөрсөн жил Алко группийн үйлдвэрлэж буй Галт ус хэмээх цэвэр усны реклам сурталчилгааны бүх л талбарыг эзэгнэсэн ч тун удахгүй “Галт ус” хэмээх архи “мэндэлснийг” үйлдвэрлэгчид их л баяртайгаар тунхаглаж эхэлсэн билээ. Тус согтууруулах ундаа нь хэдийгээр элдэв гаж амтгүй, шартуулдаггүй энэ тэр гэсэн аман PR-ийн дэмжлэгтэй ч гаднах шил, шошго нь хэтэрхий жул байсан учраас үнэндээ л “яваагүй”. Харин энэ жил Алкочууд жигтэйхэн гоё савтай “Монгол премиум” хэмээх брэндээ хаа сайгүй сурталчилж яваа харагдсан. Үүнтэй зэрэгцээд супермаркетуудаар өнөөх “Галт ус” сураггүй. Тэгэхээр Алко группийнхэн “Галт ус” архиныхаа хямд дээлийг солио юу даа гэх хардлага нийтэд төрөөд байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.