Олон хоног сураг алдарсан Ким Чен Унд юу тохиолдов?

11131

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун 4-р сарын 12-нд баруун бүсэд байрлах Агаарын болон нисэх хүчний эсрэг дивизийн дайралтад оролцсон онгоцны бүлэгт зочлов. Хойд Солонгосын төрийн мэдлийн төв мэдээллийн агентлаг (KCNA) 4-р сарын 12-нд гаргасан энэхүү зураг. Үүнээс хойш тэрбээр олны өмнө үзэгдсэнгүй.

Тэгвэл өнгөрсөн Пүрэв гарагт тус улсын үүсгэн байгуулагч удирдагч Ким Ир Сен мэндэлсний ойд зориулсан Пхеньян дахь Наран Кумсусан ордонд болсон цэцэгсийн хүндэтгэлийн ёслолын үеэр бага Ким оролцоогүй.

Түүний Пхеньян дахь Кумсусан Наран ордонд цэцэг өргөх ёслолын ажиллагаанд оролцоогүй нь олон улсын анхаарлыг татаж эхэлжээ. Тэрбээр 2012 онд засгийн эрхийг гартаа авсанаас хойш анх удаа энэ баярыг өнжжээ. Дэлхийн томоохон улс орнууд Кимийг зүрхний мэс засалд оросн, биеийн байдал муу, зарим нь бүр нас барсан хэмээн мэдээлж байна. АНУ, Япон, БНСУ, БНХАУ, ОХУ зэрэг томоохон улсууд түүний талаар тагнуулын мэдээлэл цуглуулж эхэлжээ.

Хойд Солонгосын төрийн мэдлийн төв мэдээллийн агентлаг Лхагва гарагт мэдээлэхдээ, тус улсын удирдагч Ким Жон Ун Сирийн Ерөнхийлөгч Башар Асад руу Ким Ир Сений мэндэлсний 108 жилийн ойд зориулан илгээсэн мэндчилгээнд талархаж байгаагаа илэрхийлсэн захидал илгээжээ. Даваа гаригт KCNA мөн Ким Кубын Ерөнхийлөгч Мигель Марио Диаз-Канел Бермудест баяр хүргэв гэж мэдээлсэн байна.

Өмнө нь Ким Жон Ун олон нийтийн өмнө гарч ирээгүй хэд хэдэн тохиолдол байдаг боловч түүний Пхеньян дахь Кумсусан Наран ордонд цэцэг өргөх ёслолын ажиллагаанд оролцоогүй нь хардах үндэслэл болжээ.


URL: