БНСУ-аас транзит нислэгээр ирэх иргэдийн анхааралд

679

БНСУ-ын эрх бүхий байгууллагын шаардлагын дагуу Инчон олон улсын нисэх буудлаар дамжин нисэх гадаад улсын иргэдийн нислэг хоорондын хугацааг 24 цагаас дээшгүй байх шаардлага тавьж байна.

Үүнтэй холбогдуулан дээрх шаардлагад нийцэхгүй нислэгийн тийзтэй гуравдагч улсаас ирэх зорчигчийг нисгэхгүй.

Иймээс 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 14:20 цагт Инчон нисэх буудлаас хөөрөх хуваартай Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх иргэд БНСУ-д ирэх нислэг болон Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэг хоорондын хугацаа нь 24 цагаас илүүгүй байх нислэгийг сонгох шаардлагатайг анхаарна уу.

Улсын Онцгой комиссын шуурхай штаб


URL: