Москва хорооллын урд талын замыг өнөөдөр 23:00 цагт ХААНА

284

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, Москва хорооллын урд талын авто замын хөдөлгөөнийг өнөө орой 23:00 цагаас хаахаар болсон байна. Тодруулбал, 2020 оны тавдугаар сарын 1-ний 23:00 цагаас тавдугаар сарын 3-ны 06:00 цагийн хооронд хааж, дулааны шугам угсралтын ажил хийж гүйцэтгэнэ. Иймд жолооч та бүхэн замын ачааллыг тооцон хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Дулааны шугам угсралтын ажлыг “Хасу мегаватт” ХХК хийх юм байна.


URL: