Анх-Отгон маргааш УБ-Франкфурт чиглэлийн чартер нислэгээр гэртээ харина

11322

Монгол Улсад коронавирусийн халдварын анхны тохиолдолын эзэн болж Монголчуудыг түгшээгээд авсан “Арева” компанийн төлөөлөгч Франц улсын иргэн маргааш нутаг буцахаар болжээ.

Тэрээр өнгөрсөн гуравдугаар сарын 10-нд Монгол Улсад ирээд тусгаарлах дэглэм зөрчин гадуур явж, улмаар бие нь муудаж, ХӨСҮТ-д хийсэн шинжилгээгээр коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон билээ. Энэ нь Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн анхны тохиолдол юм. Улмаар ХӨСҮТ-д 49 хоног хэвтэн эмчүүлж байгаад энэ сарын 27-нд бүрэн эдгэн эмнэлгээс гарсан юм.

Тэрээр маргааш УБ-Франкфуртийн тусгай үүргийн онгоцоор нутаг буцахаар болсон байна.


URL: