Урсгал сөрж, цагдаагийн алба хаагчийн биед халдсан жолооч эмэгтэйд хариуцлага тооцно

11323

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч шаардлага тавьсан Цагдаагийн алба хаагчийн биед нь халдсан бичлэг олон нийтийн сүлжээгээр тараад байна.

Тухайн урсгал сөрж явсан жолоочийг Тээврийн цагдаагийн албанаас Зөрчлийн тухай хуулийн 14.7-д зүйлийг үндэслэн арга хэмжээ авч, шалгалтын ажиллагааг явуулж байна.

Харин хуулийн дагуу тавьсан шаардлагыг биелүүлээгүй, Цагдаагийн алба хаагчийн биед халдсан хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэс хэрэг бүртгэл нээн шалгаж буй аж.


URL: