Согтуурсан эмэгтэй цонхоор унахыг завджээ

329

Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хорооны 16 дугаар байрны 9 давхар байрны 4 дүгээр давхрын цонхоор эмэгтэй хүн унасан тухай дуудлагыг ОБЕГ 05.01-ний өдрийн 10:34 цагт хүлээн авчээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 9 км зам туулан 10:55 цагт очиход тус байрны оршин суугч иргэн С /45 настай, эмэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 4 дүгээр давхрын цонхоор орцны хаалганы саравч дээр унаж гэмтсэн байсныг эсэн мэнд буулгасан байна. Түүнийг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ


URL: