Өнжмөл өвс шатаж, 51 настай иргэн галд өртөж нас баржээ

11401

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын задгай Хайлаастын шинэ эцэст өнжмөл өвс шатаж, 51 настай эрэгтэй С өртөж нас барсныг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгаж байна.

Иймд  хуурайшилттай, салхи шуурга ихтэй энэ үед иргэд болгоомжтой байж үнс нурмаа таглаатай саванд хийж, хог, өнжмөл өвс шатаах зэргээр ил задгай гал түлэхгүй байхыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулсаар байгаа юм.

Түүнчлэн айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатааж, ил гал гарган иргэд, олон нийтэд хохирол учруулсан тохиолдолд, Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу торгуулийн шийтгэлийн арга хэмжээ тооцож, учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэхийг анхааруулж байна.


URL: